Friday, September 20, 2013

JYP I had enough parties lyric (Mongolian, Korean & English)





Mongolian translation

JYP – I had enough parties

Би хангалттай наргисан
Би хангалттай цэнгэсэн

Өчнөөн их ажилласан ч, яах гэж гэдгээ ойлгосонгүй
Зөндөө мөнгө хураасан ч,  яаж үрэхээ мэдсэнгүй
Өөрийгөө зугаацуулж болох бүх зүйлийг хийсэн ч
Гэвч идэх тусам  яагаад өлсөглөн хэвээр байгаа юм бол?

(Би хангалттай жаргасан, Би хангалттай мөнгө хураасан)
Хөөрхөн охид, секси охид, тэдэнтэй өчнөөн жаргасан ч
Энэ бүхэн  түр зуурынх, төгсгөлд нь би дахиад л хоосон
Архи уусны маргааш өглөө сэрэх мэдрэмжийг үзэн ядна

Яг одоо жинхэнэ хайрыг хүснэ, baby
Гэртээ ганцаар харихыг хүсэхгүй байна, lately
Ийм амьдралаас намайг авраач, baby, гуйя
Намайг мөнхөд цатгах хоолоор тэтгээч

Тайван байх үед, дахиад бухимдахыг хүснэ
Бухимдах үед, дахиад тайван байхыг хүснэ
Би үүнийг хүсч байсан гэж бодсон ч
Энэ бүхний дараа яагаад өлсгөлөн хэвээрээ байна вэ?

(Би хангалттай жаргасан, хангалттай мөнгө хураасан)
Хөөрхөн охид, секси охид, тэдэнтэй өчнөөн жаргасан ч
Энэ бүхэн  түр зуурынх, төгсгөлд нь би дахиад л хоосон
Архи гарч  арай хийн өглөө сэрэх мөчийг үзэн ядна

Яг одоо жинхэнэ хайрыг хүснэ, baby
Гэртээ ганцаар харихыг  хүсэхгүй байна, lately
Ийм амьдралаас намайг авраач, baby, гуйя
Намайг мөнхөд цатгах хоолоор тэтгээч

Нүд анихдаа айхгүй гэж найдна
Нүд анихдаа инээж чадна гэж найдна
Би хөл дээрээ бат зогсоод
Хаа хүрэхээ мэднэ гэж найдна

Please Save me

(by Bayarjargal)

Korean lyric
JYP - 놀만큼 놀아봤어

만큼 놀아봤어
만큼 놀아봤어

왠지 몰랐어 때문에 열심히 살지
돈을 벌어서 어떻게 써야 하는 건지
둘러 보았어 무엇으로 나를 채울지
먹고 먹어도 계속 배가 고프지

(
만큼 놀아봤어 만큼 벌어봤어)
예쁜 여자 섹시한 여자 함께 즐길 만큼 즐겨봤어
(
결국엔 허전했어 언제나 뿐이었어)
아침에 겨우 일어날
기분이 싫어졌어

이젠 사랑을 하고 싶어 baby
혼자 집에 오는 길이 싫어 lately
이런 어서 구원해줘 baby 제발
꺼지지 않을 음식으로 나를 배불려

안정이 되면 다시 불안해 지고 싶고
불안해 지면 다시 안정이 되고 싶어
생각해 봤어 정말 갖고 싶은 뭔지
근데 가져도 계속 배가 고프지
감을 두렵지 않기를
감을 웃을 있기를
내가 어디로 가는지 알면서 내딛는
힘찬 발걸음으로 살기를
Please Save me

English translation

JYP – Had Enough Parties

I had enough parties
I had enough parties

I didn’t know why I had to work so hard
Or how to spend the money that I made
I looked around to see with what I can fill myself up
But why is it that I eat and eat but am still left hungry?


(I had enough parties, I made enough money)
Pretty girls, sexy girls, I had enough fun with them
(In the end, I felt empty again, it was always just momentary)
When I barely sobered up and woke up in the morning
I hated that feeling

I want to love now baby
I hate coming home alone lately
Save me from this life baby, please
Fill me up with food that doesn’t go away

When I became secure, I wanted to become nervous again
When I became nervous, I wanted to become secure again
I thought about what it was that I really wanted
But even after having it, why am I still left hungry?

I want to love now baby
I hate coming home alone lately
Save me from this life baby, please
Fill me up with food that doesn’t go away

I hope I won’t be afraid when I close my eyes
I hope I can smile when I close my eyes
I hope I can live with strong footsteps
That know where I am going

Please save me


Tuesday, February 14, 2012

МӨН ЧАНАР БУЙ АВААС
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Намар би гунихгүй байж эс чадна, зүрх минь буй!
Нас талийж, өвгөрч буйгаа ч мэднэм, хүн чанар л . . .
Намайг зүүдний сүвэгч шиг зайгаар ч үе үе гэрэлтүүлж
Найран дээр нулимс мэлтэрнэ, надад юу буй, юу эс буй?
Уйлах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Уурлах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Уйдах минь мөн чанар бус, хүн чанар л . . .
Ухаарах минь мөн чанар бус, хүн чанар . . .
Устах минь мөн чанар бус, хүн чанар . . .
Баавгай намайг зүүдлэн нойрсдогт итгэдэг юм би,
Баруун гарт минь худал, зүүн талд минь үнэн буй . . .
Бага байгаад том болсон минь мөн чанар бус уу,
Барим тавим хувирсаар л буй нь хүн чанар бус уу,
Баян ч бус, хоосон ч бус мөн чанар минь хүн чанар!
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Найзыгаа үхэхэд уйлахгүй, гунихгүй байж эс чадна
Нас барсан бүхнийг санахгүй байж эс чадна, мартахгүй
Нарлаг өдрийн гүнд салхи шуугиж буйг урьтаж мэдрэх нь
Надад мөн чанар бус, хүн чанар шүглэснийх! . . .
Би бол агаар юм, надаар амьсгалагтун, амьд буй үед минь
Би бол гал юм, надаар дулаацагтун, амьд буй үед минь
Би бол гол ус юм, намайг уугтун, гагцхүү амьд буй үед минь
Би бол намар юм, надаар сэрүүцэгтүн, гагцхүү амьд буй үед минь
Би хэзээ ч та нарт олдохгүй, би хэзээ ч олдохгүй, юу үнэн, тэр үнэн!
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .
Намайг дурлалаа идэж, хайраа цамц болгосныг минь харагтун
Намайг үхэр шиг мөөрч, нохой шиг хуцаж явааг минь харагтун
Намайг бурхан шиг инээж, харгуйн тоос босгохыг минь харагтун
Надад мөн чанар буй аваас тэр нь хүн чанар л . . .

Надаас сайн сайхныг бүү эрэгтүн, би жоом алдаг
Намар мөөг түүж, хар шөл ууж, хар амиа боддог
Найтааж, ханиад хүрч, эм ууж, бусдыг бас хараадаг
Навс болтлоо согтож, агсам тавьж, нохой өшиглөхөөс буцахгүй
Надаас сайн сайхныг бүү эрэгтүн, би цэцэг тасалдаг
Мөн чанар минь хүн чанар болохоор би яах юм?
Мөрөөдөж, дэмий сэлгүүцэж, хайртай хүүхнээ хардаж,
Мөнгө үрж, Достоевскийд атаархаж, нэр алдарт шунаж,
Мөсгүй зан гаргаж, хүнээс зээлснээ өгөхөөс ч татгалзаж,
Мөн чанар минь хүн чанар болохоор би яах юм?
Надаас муу муухайг бүү эрэгтүн, өнчнийг би өрөвддөг
Нарны доор адилхан л хоног элээж яваа бусдыгаа хайрладаг
Нарсны хоригдлыг, ээжтэй нь цуг бодохоор тэсэхгүй уйлдаг
Намуухан шөнө хүүхдүүдэд үлгэр ярьж тайван нойрсуулдаг
Надаас муу муухайг бүү эрэгтүн, би ялаа ч хороохгүй
Өөдгүй алдааг надаас бүү хай, чоныг ч би хайрладаг
Өмсөж зүүж явснаа хэнд ч тайлаад л өгдөг, би хүн
Өвчтэй эмгэнийг шөнөжин сахиж, цурам хийлгүй хонодог
Өвлийн жаварт золбин нохойг харахаар зүрх шархирдаг
Өөдгүй алдааг надаас бүү хай, хулгайчийг ч би өрөвддөг
Надаас олигтой юм бүү эр, надаас онцгой юм ч бүү хай
Нартад би хүнд тусалж, заримдаа хүнээс тус хайж гэлдэрнэм
Намуухан уянга, зэрлэг хашгираан хоёулаа надад буй
Наадам цэнгэл, сэтгэлийн там хоёулаа миний орон гэр
Надаас олигтой юм бүү эр, надаас онцгой юм ч бүү хай
Энэ биед минь мөн чанар буй аваас, тэр нь хүн чанар л . . .
Эрх чөлөөтэй болмогцоо л би, эргээд түүндээ дургүй хүрдэг
Эгнэгт боол байюу гэтэл, эрх чөлөөг ямагт дээдэлдэг

Энэ хоёрын хооронд тэлэгдэж, учраа олохгүй явдаг
Энэ биед минь мөн чанар буй аваас, тэр нь хүн чанар л . . .

Буй бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Бусдаас хайр нэхдэг хэрнээ, өөрөө түүнийгээ өгч чадахгүй
Буян үйлдэж чилэх хэрнээ, буг болж нөхдөө загнуулдаг
Буруу харж суух хэрнээ, ард болж буйг ч бас мэддэг
Буй бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Эр бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Эм хүнд дургүй хэрнээ, тэдэнгүй байж бас л чадахгүй
Эд баялагт дургүй хэрнээ, элбэг амьдралд дасах янзтай!
Эрх тушаалд дургүй хэрнээ, эрээлхэж цээрлэхгүй загнах аястай
Эр бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Муу бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Мунхагт бас дургүй хэрнээ, ухаантайг нь хүлцэж чадахгүй . . .
Муруй хамартайд дургүй хэрнээ, шулууныг бас тэвчиж чадахгүй
Муусайн баячуулд өших хэрнээ, хоосон ядууд бас дургүй
Муу бие минь, мөн чанартай ахул, тэр нь хүн чанар л . . .
Мөн чанарыг нь мэдье гэвэл, хэн л чадах билээ?
Мөрөн гол руу тэмүүлэх хэрнээ, гурав хоноод л зугатаадаг
Мөст оргил руу авирах хэрнээ, говь цөл рүү тэнүүчилдэг
Мөнх амьдрал хүсэх хэрнээ, нэг агшнаас л дорхноо уйддаг
Мөн чанарыг нь мэдье гэвэл, хэн л чадах билээ?
Үнэн чанарыг минь танья гэвэл, хэн л чадах билээ
Үгүйсгэж чадсан бүхнээ, шүтээн гээд тахиж залбирна
Үргэлж дээдэлж явснаа ч, үнсэнд ортол муу хэлнэ
Үзээрийн муухай хүнийг ч, үнэхээрийн сайхан хэмээн зална
Үнэн чанарыг минь танья гэвэл, хэн л чадах билээ
Ийнхүү бид хоёр туйл руу цагийн зүү шиг хэлбэлзэж амьдарна
Ид шид үгүй ч, нарыг эвэртэй, сарыг шидтэй болгож төсөөлнө
Инээх уйлах хоёрын завсарт та нар шиг л савлаж явна
Их бага хоёрын дунд эзэн хаан шиг, боол шиг амьдарна
Ийнхүү би ч, та ч, хэн хэнийгээ хэлэлтгүй “хүн чанартай” буюу . . .

Яруу найрагч: О.Дашбалбар

Saturday, December 17, 2011

Б.Галсансүх: Маркиз Дэ Садын богинохон зөвлөгөө

Тамхи нас богинсгохгүй. Тайвширцгаа. Татацгаа. 
Тэр чинь худлаа үг. Тэгээд мэдсээр байж, Бүү шаналцгаа.
Архи амьдралд гай болохгүй, Айх хэрэггүй, Ууцгаа. 
Алтан дэлхийг хааяа ч гэсэн согтуу харах сайхан.

Өндөрөөс бүү ай, Алив үсэр, Харай, Шунга. 
Өргөн дэлхийн агаарыг шүхэрчин шиг амталцгаа 
Хүйтнээс бүү ай, Гарч зугаалцгаа, Мэдэрцгээ 
Хөрст дэлхийн амьсгалыг хүйтэн чулуун дор мэдрэнэ гэж байхгүй. 

Бүсгүйчүүдээ самуурцгаа. Цэнгэцгээ. Садарлацгаа. 
Эр хүний сайхныг энэ ертөнцөөс өөр газар мэдрэхгүй.
Эрчүүдээ самуурцгаа. Цэнгэцгээ. Садарлацгаа. 
Бүсгүй хүний сайхныг энэ ертөнцөөс өөр газар амсахгүй.

Шүтээндээ мөргөцгөө. Залбирцгаа. Сүсэглэцгээ. 
Шүтлэгийнхээ хэрээр диваажингийн зиндаанд заларна.
Хэрэлдэцгээ, Зодолдоцгоо, Алалцацгаа, Үхцгээ. 
Хэн ч энэ ертөнцөд дахин төрөхгүй 

Тэвэрлдэцгээ, Эвлэрцгээ, Уйлцгаа, Инээцгээ 
Тэнгэр биднийг харж байна. Тэнд ийм боломж олдохгүй.

Тайлбар: Marquis de Sade (1740-1814) - Францын хувьсгалч, улс төрийн зүтгэлтэн, зохиолч, гүн ухаанч. Сексийин эрх чөлөөг дэмжигч. (Н.Б)